ШУТИС-тай хамтын ажиллагааг өргөжүүлэх уулзалт зохион байгууллаа
ШУТИС-тай байгуулсан хамтын ажиллагааны санамж бичгийн хүрээнд 2026 оны 10 дугаар сарын 22-ны өдөр “Багахангайн Үйлдвэрлэл технологийн парк” ХК нь хамтран ажиллах хүсэлтээ илэрхийлсэн аж ахуйн нэгж, компаниудын төлөөллийг оролцуулан уулзалт зохион байгууллаа.
Уулзалтаар компаниудад тулгамдаж буй асуудал, бодлогын баримт бичиг боловсруулах, холбогдох байгууллагаар батлуулах үйл явцад мэргэжлийн дэмжлэг үзүүлэх, хамтын ажиллагааны боломжийг хэлэлцэв.
Уулзалтын үр дүнд ШУТИС-ийн зүгээс компаниудын боловсруулж буй бодлогын баримт бичигт мэргэжлийн болон хөндлөнгийн дүгнэлт гаргах, зөвлөмж өгөх, судалгаанд суурилсан эрдэм шинжилгээ, арга зүйн зөвлөгөө үзүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцлоо.