Төмөр замын бүтээн байгуулалтыг төр хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд төслийг хэрэгжүүлэхээр боллоо
“Багахангайн Үйлдвэрлэл технологийн парк” ХК нь 2026 оны 10 дугаар сарын 22-ны өдөр “Улаанбаатар түншлэл төв” ХХК-ийн төлөөлөлтэй уулзалт зохион байгуулж, цаашид бодлогын баримт бичгийн хүрээнд хамтран ажиллах талаар санал солилцлоо.
Уулзалтын хүрээнд тус паркийн дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлэх, тэр дундаа төмөр замын дэд бүтцийг хөгжүүлэх зорилгоор төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр харилцан тохиролцлоо.
Энэхүү хамтын ажиллагаа нь паркийн дэд бүтцийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх, хөрөнгө оруулалтыг татах, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чухал ач холбогдолтой юм.