УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ
ҮЙЛДВЭРЛЭЛ, ТЕХНОЛОГИЙН ПАРК БАЙГУУЛЖ, ХӨГЖҮҮЛЭХ ҮНДСЭН ЧИГЛЭЛ БАТЛАХ ТУХАЙ
2003 оны 12 дугаарсарын 11-ний өдөр
Улаанбаатар хот Дугаар 54
Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
- Үйлдвэрлэл, технологийн парк байгуулж, хөгжүүлэх үндсэн чиглэлийг хавсралтаар баталсугай.
- Үйлдвэрлэл, технологийн парк байгуулж, хөгжүүлэх үндсэн чиглэлийг хэрэгжүүлэхэд олон улсын байгууллага, хандивлагч орнууд, гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдыг татан оролцуулах ажлыг зохион байгуулахыг Засгийн газар /Н.Энхбаяр/-т даалгасугай.
MOНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА С.ТӨМӨР-ОЧИР